Monday, June 25, 2007

Хамгийн үнэтэй хотууд

Та амьдрах өртөг хамгийн өндөр улс, хотыг мэдэх үү.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хамгийн үнэтэй хотоор Орос ах нарын маань нийслэл Москва тодорсон байна. Москвагийн амьдралын өртөг Нью-Йоркийнхоос 35 хувиар илүү байдаг байна. Москва хот нь энэ жагсаалтыг 2 дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Английн нийслэл Лондон нь энэ жагсаалтын 2-т байгаа бөгөөд Нью-Йоркийн амьдралын өртөгөөс 26 хувь өндөр.

Өмнөд солонгосын нийслэл Сөул 3 дугаарт, Японы нийслэл Токио 4 дүгээрт жагсаж оршин суугчдынхаа түрийвчэнд халгаатай хотууд болохоо харууллаа.

Mercer Human Resource Consulting компани уг жагсаалтыг 200 орчим үзүүлэлтээр (түрээсийн байр, тээвэр, хоол хүнс гэх мэт) харгалзан тооцжухуй. Жишээ авахад Москвад 2 бедруум люкс байрны түрээс сарын 4000 ЮуЭсДи, олон улсын өдөр тутмын нэг сонин 6.30 ЮуЭсДи, нэг ширхэг хамбүргер 4.80 ЮуЭсДи тус тус байдаг байна.

2007 оны уг жагсаалтанд эхний 10-т Европын Копенгаген, Женев, Цюрих, Осло орсон бол Нью-Йорк хот өмнөх жил 10-т байсан бол энэ жил 15-т жагсжээ. Лос-Анжелес 29-өөс буурч 42-т жагссан. Дэлхийн хамгийн үнэтэй эхний 50 хотод АНУ-ын 2хон хот багтсан нь энэ 2 юм.

No comments: