Monday, June 18, 2007

Аавуудын баяр өдрийн бодол: Та юуны төлөө ажилладаг вэ?


Би АНУ-д ирээд 1 жил шахамын хугацааг үдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт аавуудын баярын өдөр гэж боллоо. Гэхдээ би энэ баярын талаар бичих гэсэнгүй.

Харин CareerBuilder.com-ийн явуулсан 2007 оны Аавуудын өдрийн судалгааны үр дүнг уншаад дараах бодол төрсөнийг хуваалцах гэсэн юм. Энэ судалгаанд 1,521 бүтэн цагийн ажилтай аавууд оролцсон байна. Үр дүнгээс харахад:

  • 27% нь долоо хоногт 50-аас илүү цагийг ажилдаа зарцуулдаг гэсэн бол 8% орчим нь 60-аас илүү цаг зарцуулдаг

  • 38% нь хэрвээ боломж байдаг бол өөрийн хүүхдүүдэд цаг зарцуулахын цалингаа хасуулахад бэлэн

  • 25% нь хүүхдүүддээ өдөрт 1-ээс бага цаг зарцуулдаг гэсэн бол 42% нь өдөрт 2-оос бага цаг зарцуулдаг гэсэн байна.

Өндөр хөгжилтэй энэ улсад ийм үр дүн гарсан гэхэд гайхалтай. Манай улсад ямар байдаг бол? Хамгийн хамарсалтай нь аав өөрөө хүсч байгаа боловч боломж байхгүй байгаа явдал. Танд энэ явдал тохиолддог уу. Эсвэл ирээдүйд ийм гунигт судалгааны үр дүн минийхтэй таарч байна гээд суухгүйн тулд өнөөдөр гүрийж ажиллах хэрэгтэй болох нээ.

Гэр бүлтэй арай болоогүй байгаа залуу магадгүй аав та Та өөртөө гарчиг дээрх асуултыг тавиад үзүүрэй. Хариулт нь ихэнхи хүмүүсийнх ижил байгаа байх. Тэр хариултынхаа төлөө урагшаа залуусаа.

No comments: