Wednesday, December 9, 2009

Made in MONGOLIA

Миний бие бусад хүмүүс шиг олон газар орноор явж, олон амьтны мах идэж байгаагүй ч Америкт байхдаа бодогддог байсан нэг зүйлээ та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Бусад оронд ямар байдгийг мэдэхгүй ч энэ бодол маань хэт явцуу санагдвал уучилна биз.

Америкийн нэг хоёр хотод очиж үзэн бизенс эрхлэгчдийг ажиглаж байхад үндэстний онцлог, бизнес сэтгэлгээ бас бусад улсаас ялгагдах давуу талуудыг маш тод харуулж өгдөг санагддаг. Тэдгээрээс онцлон хэдийг товч дурдвал:

- Солонгосчууд: Ер нь бизнес сэтгэлгээний түвшин өндөр, бие биенээ дэмжих сэтгэл сайн, хөрөнгө мөнгөний хувьд боломжтой хүмүүс. Ихэнхи жижиглэн худалдааны болон үйлчилгээний бизнесүүдийг тэд л эзэмшиж байна. Валют солилцоо, хэвлэлийн худалдаа, хими цэвэрлэгээ, хүнсний дэлгүүрүүд, орон сууцны бүх төрлийн үйлчилгээ гэх мэт. Тэгэхэд бусад Азийн орнууд, ялангуяа хятадууд хоолны газартайгаа л зууралдаад байх шинжтэй. Амжилттай явбал заавал өргөжүүлж олон салбар цэгүүдээ нээх, түүнчлэн бусад бизнесийн салбар луу орохдоо сайн. Өөрөөр хэлбэл, эрсдэл хийх чадвар өндөр.

- Энэтхэгүүд: Бизнесийн зөвлөгөө, мэдээллийн технологийн зөвлөгөө, засварын үйлчилгээ, томоохон бизнесүүдийн онлайн болон утасны үйлчилгээг ихэнхидээ тэд гүйцэтгэж байна. Ямар нэг асуудал гараад кастомер сервис лүү ярихад угаасаа тэдний аялга нь мэдэгдэхээр байдаг. Хүмүүсээс сонсохнээ тэд голдуу Энэтхэгт гэртээ сууж байгаад энэ ажлаа хийдэг гэсэн. Нэг давуу тал нь бараг унаган англи хэлтэй (аймшигтай аксенттай ярьдаг ч гэсэн), сургалтын системд мэдээллийн технологийн сургалт их шахуу орж өгсөн байдаг болов уу. Дээрх үйлчилгээнд хааяа манай Хойд хөрш ах нар орж ирдэг юм.

- Оросууд: Ихэнхи оросуудын эрхэлж байгаа бизнесүүд (мэдээж хуулийн дагуух, ил бизнес) нь зугаа цэнгээний газар, казино гэх мэт. Угаасаа л амарч цэнгэх дуртай хүмүүс шүү дээ. Мөн программ хангамжийн салбарт олон компаниуд байдаг санагддаг.

Манай Монголчуудын хувьд дээрх бүх салбарт ажиллах чадвартай, боломжтой гэж боддог. Ийм түвшинд хүрэхэд бидэнд юу хэрэгтэй бол? Санхүү юу, бизнес сэтгэлгээ юу, англи хэл үү. Үүнийг сургалтын системийг сайжруулах замаар эвэл бусад туслах ямар арга замуудаар хөгжүүлэх боломжтой вэ? Та бодож байгаагаа коммент хэсэгт.

Tuesday, December 8, 2009

Ажлын туршлага ажил олох суурь гэж үү

Та ажилд авна гэсэн заруудыг аваад хараарай, хамгийн багадаа л ХОЁР жил тэр салбарт ажилласан байх ёстой гэж тулгасан байгаа. Та мэдээж тийм туршлагатай бол аз гэсэн үг, гэвч хүн бүр энэ нийгмийн бүхий л салбарт ажилласан туршлагатай байна гэж огт байхгүй л дээ, санал нэг байна уу. Ажилтай авч ажиллуулах гэж байгаа бизнесхүмүүсч буруугүй л дээ, тэд бас туршлагатай сайн ажилтантай болохыг л хүсч байгаа.

Энэ талаар Америкийн Саффолк Их сургуулийн СиИйОу болон хувийн томоохон компанийн эзэн Лерри Стайбелийн бичсэн түүх өгүүлсэн нийтлэл нь анхаарал татсан учир товч хүргэе.

Тэрээр "идэр насандаа" нэг паблик эрүүл мэндийн төвд сэтгэл зүйч хийдэг байхдаа өөрийнхөө ажиллаас мэргэжлийн ханамжтай байдаг боловч санхүүгийн тал дээр сэтгэл хангалуун бус байсан тул бизнесийн байгууллагад ажиллах шийд гаргаад ажиллаасаа гарчээ.

Бүх байгууллагууд туршлагатай хүн шаардаад байдаг? Залууд ажлын туршлага байхгүй. Манай хүн нэг танилцсан бизнес эрхлэгчид хоёр сарын хугацаанд долоо хонгийн өдөрт худалдан авагч олж өгөхөөр тохиролцож оронд нь тэр компанид Бизнес Хөгжлийн Ассосиатаар ажиллаж байсан гэсэн тодорхойлолт авах нөхцөл тавьсан бөгөөд бизнес эрхлэгч дуртайгаар зөвшөөрчээ. Ирээдүйн том бизнесмен залуу маань тэр үед мөнгөн хөлс авахгүйгээр ажиллаж байсан ч сэтгэлээсээ сайн ажиллаж өдөр бүр олон арван хүнд бүтээгдэхүүний сурталчилгааг хийж байжээ. Бусад өдрүүдэд нь мэдлэгээ сайжруулахын тулд бизнесийн номууд сайн уншихаа бас мартаагүй. Хоёр сарын хугацаа дуусч, түүний хандсан хүмүүсээс хоёрхон хүн компанид хандсан ч бизнес эрхлэгч сэтгэл хангалуун үлджээ. Амласнаа ч биелүүлсэн. Харин Стайбел маш их юм мэдэж авсаны дээр томоохон бизнес эрхлэгчийн тодорхойлолттой болж авсан.

Нийтлэл бичигч нь эндээс чи үнэхээр ямар нэг салбарт ажиллах сонирхолтой бол 1 сар ч юм уу үнэгүй ажиллая гэж санал болгоод үз гэж зөвлөсөн бөгөөд энэ нь маш олон тооны давуу талтай юм. Анкет бөглөн хүлээж сууснаас энэ алхамыг туршаад үзээрэй. Нэмж хэлэхэд энэ хугацаанд маш их юм судал, боссуудынхаа итгэлийг ол. Харин та бизнес эрхлэгч бол та нэг хүн туршлагажихаар үнэгүй нэг сар ажиллаад өгье гэж хүн ирвэл авч ажиллуулах уу.

Санал бодлоо коммент хэсэгт хуваалцана уу.

Monday, December 7, 2009

Италийн хөлбөмбөгийн фэнүүд хэр их вэ?

Одоогоос 3 жилийн өмнө Дэлхийн аваргаар Монгол дахь Хөлбөмбөгийн фэнүүдийг ажиглаж сууж байхад голдуу Англи, Бразил гэх мэт орнуудынх байдаг юм шиг санагдсан. Найзууд дундаа би ганцаараа Италийн хүн. Финалын тоглолтыг Irish-д үзэж байхад ч цөөн тооны Италын фэнүүд үзэж байсан. Би ч аварга авчаад даруухаан баярлаж байсан тэнд.

Одоо 10 оны дэлхийн аварга хаяанд ирчихлээ. Үнэхээр Италийн фэнүүд байвал нэгдэж багаа түрүүлүүлвэл яасан юм бэ.

Ер нь Монголд Дэлхийн 4 удаагийн аварга Италийн Шигшээ багийн фэнүүд хэр их вэ?

Залуусаа эрүүл мэндээ!!!

Сайн байцгаана уу,

Блогтоо юм бичээгүй явж байтал нэг мэдсэн хоёр жил харвасан сум мэт нисэн оджээ.

Энэ удаа өөрийнхөө дутагдалтай талын талаар бичих гэсэн бөлгөө. Хүмүүсийн ярьж байгааг сонсохнээ би ч ганц биш ер нь залуучууд, ялангуяа эрчүүд маань эрүүл мэндээ зөвхөн залуу нас гэсэн итгэл үнэмшилдээ даатган явдаг, өвчин нь тэр хүнийг залуу гэхгүйгээр тэнгэр лүү илгээх явдал их ажиглагддаг бололтой.

Саяхан манай нэг танилын дүү, 24 хөн настай залуу бөөрний дутагдал гэдэг өвчтэйгээ мэдэхгүй явж байгаад харамсалтай явдал бас болчихжээ. Үнэхээр харамсалтай. Угаасаа манай орон цаг агаарын байдлын хувьд ч тэр, хоол хүнсний хувьд ч тэр, агаарын цэвэр орчин байдлын хувьд ч тэр өвчин үүрлэн, хүчээ үзүүлэх боломжтой орчин. Мэдээж үүнээс хол байх наад захын нөхцөл бололцоо их байгаа л даа. Үүнийг залуучууд бүгдээрээ өнөөдрөөс эхлэн анхаарцгаая. Өөрөө эрүүл чийрэг байдаг бол хажуудахдаа зөвлөцгөөе. Ийм дутагдал эргэн тойронд чинь их байгаа шүү.

Тогтмол эмнэлэгт үзүүлж байцгаая, биеийн тамираар хичээлэлцгээе, орчин тойрноо уриалцгаая.