Monday, June 25, 2007

Хамгийн үнэтэй хотууд

Та амьдрах өртөг хамгийн өндөр улс, хотыг мэдэх үү.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хамгийн үнэтэй хотоор Орос ах нарын маань нийслэл Москва тодорсон байна. Москвагийн амьдралын өртөг Нью-Йоркийнхоос 35 хувиар илүү байдаг байна. Москва хот нь энэ жагсаалтыг 2 дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Английн нийслэл Лондон нь энэ жагсаалтын 2-т байгаа бөгөөд Нью-Йоркийн амьдралын өртөгөөс 26 хувь өндөр.

Өмнөд солонгосын нийслэл Сөул 3 дугаарт, Японы нийслэл Токио 4 дүгээрт жагсаж оршин суугчдынхаа түрийвчэнд халгаатай хотууд болохоо харууллаа.

Mercer Human Resource Consulting компани уг жагсаалтыг 200 орчим үзүүлэлтээр (түрээсийн байр, тээвэр, хоол хүнс гэх мэт) харгалзан тооцжухуй. Жишээ авахад Москвад 2 бедруум люкс байрны түрээс сарын 4000 ЮуЭсДи, олон улсын өдөр тутмын нэг сонин 6.30 ЮуЭсДи, нэг ширхэг хамбүргер 4.80 ЮуЭсДи тус тус байдаг байна.

2007 оны уг жагсаалтанд эхний 10-т Европын Копенгаген, Женев, Цюрих, Осло орсон бол Нью-Йорк хот өмнөх жил 10-т байсан бол энэ жил 15-т жагсжээ. Лос-Анжелес 29-өөс буурч 42-т жагссан. Дэлхийн хамгийн үнэтэй эхний 50 хотод АНУ-ын 2хон хот багтсан нь энэ 2 юм.

Tuesday, June 19, 2007

Та ааваасаа илүү орлоготой байж чадах уу?

Wall Street Journal болон CNN Money сэтгүүлүүд дээр нэгэн шинэ судалгааны талаар гарчээ. Судалгааны үр дүнд өнөөдрийн гучин настангууд аавуудынхаа үеийн гучин настангуудтай инфляц тооцон харьцуулахад бага орлого олдог хэмээн гарчээ.

2004 онд гучин настангуудын орлого нь 35,010 ЮуЭсДи байгаа нь 1974 оны үеийнхэнтэй харьцуулахад 12 хувиар буурсан байна. Харин өрхийн орлого өссөн гэж гарч байгаа юм. Судалгааны дүнтэй танилцсан ихэнхи хүмүүс итгэлтэй хариулт өгч чадахгүй байгаа боловч эдийн засгийн хурдац буурсан, эмэгтэйчүүдийн ажиллах арми хүч түрэн орж ирж байгаа болон өмнөх үетэй харьцуулахад эрчүүд бага ажиллах болсон гэж дүгнэжээ.


Энэ судалгаа нь бидэнд нэг их ач холбогдолтой бус байгаа боловч та яагаад ийм үр дүн гарсан гэж бодож байна. Эрчүүд бид үнэхээд ажлаас хойш сууж хүүхэд асрагчийн дүрд тоглохоор явж байна уу, эсвэл хэт их мөнгөнд анхаарахаа больсон юм болов уу, эсвэл өнөө үед эмэгтэйчүүдээс бага үнэлэгдэх болсон юм болов уу, эсвэл өнөө үеийн гучин настангууд өмнөх үеийнхтэйгээ харьцуулахад нялх байна уу, эсвэл ... Санал байвал коммент үлдээнэ биз.

Миний бодлоор өнөө үед амжилт олох өмнөх үеийнхэнээс хамаагүй хүнд болсон нь харагдаж байна. Тэгэхээр дүгнэлт нь өмнөх бичлэгийнхтэй адилдуу болоод дууслаа. Ач холбогдол багатай судалгаа байсан бол сорри. Си юу гайз.

Monday, June 18, 2007

Аавуудын баяр өдрийн бодол: Та юуны төлөө ажилладаг вэ?


Би АНУ-д ирээд 1 жил шахамын хугацааг үдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт аавуудын баярын өдөр гэж боллоо. Гэхдээ би энэ баярын талаар бичих гэсэнгүй.

Харин CareerBuilder.com-ийн явуулсан 2007 оны Аавуудын өдрийн судалгааны үр дүнг уншаад дараах бодол төрсөнийг хуваалцах гэсэн юм. Энэ судалгаанд 1,521 бүтэн цагийн ажилтай аавууд оролцсон байна. Үр дүнгээс харахад:

  • 27% нь долоо хоногт 50-аас илүү цагийг ажилдаа зарцуулдаг гэсэн бол 8% орчим нь 60-аас илүү цаг зарцуулдаг

  • 38% нь хэрвээ боломж байдаг бол өөрийн хүүхдүүдэд цаг зарцуулахын цалингаа хасуулахад бэлэн

  • 25% нь хүүхдүүддээ өдөрт 1-ээс бага цаг зарцуулдаг гэсэн бол 42% нь өдөрт 2-оос бага цаг зарцуулдаг гэсэн байна.

Өндөр хөгжилтэй энэ улсад ийм үр дүн гарсан гэхэд гайхалтай. Манай улсад ямар байдаг бол? Хамгийн хамарсалтай нь аав өөрөө хүсч байгаа боловч боломж байхгүй байгаа явдал. Танд энэ явдал тохиолддог уу. Эсвэл ирээдүйд ийм гунигт судалгааны үр дүн минийхтэй таарч байна гээд суухгүйн тулд өнөөдөр гүрийж ажиллах хэрэгтэй болох нээ.

Гэр бүлтэй арай болоогүй байгаа залуу магадгүй аав та Та өөртөө гарчиг дээрх асуултыг тавиад үзүүрэй. Хариулт нь ихэнхи хүмүүсийнх ижил байгаа байх. Тэр хариултынхаа төлөө урагшаа залуусаа.

Sunday, June 17, 2007

Менежерүүдтэй бодол хуваалцахуй

Хүний нөөц бол ямар нэгэн газар, компанийн хамгийн үнэт зүйл гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл миний бодлоор ихэнхи менежерүүд, ялангуяа хүний нөөцийн албаныхан позишн бүрт таарах ХАМГИЙН САЙН буюу БЕСТ хүнийг олох гэж хамаг цагаа бардаг. Та санал нийлж байна уу. Тэгвэл энэ нь компанийг макс ашигтай, дээд боломжоороо ажиллах нөхцөл болдог болов уу. Шууд тийм гэхэд маш хэцүү.

Надад тэгвэл хариулт нь байна. Маш энгийн. Тэр компани БЕСТ БАГТАЙ байх ёстой. Хамгийн сайн багтай, хамтарч ажилладаг, гар нийлсэн хүмүүсийг цуглуулсан үед та санаа амар багаа удирдах боломж бүрдэх болно. Мэдээж сайн ажиллагсад авах буруу биш л дээ. Тэгэхдээ миний хэлэх гэсэн санаа бол хамгийн түрүүнд багийн уур амьсгал, багийн хамтран ажиллах байдлыг л харах ёстой. Та ч бас багийн нэг хэсэг гэдгээ мартаж болохгүй. Манай эртний сайхан үг байдаг даа. Ганц мод гал болохгүй гээд ...

Та бас Miracle гээд 2004 оны киног үзэхийг санал болгож байна. Уг кинонд 1980 оны Олимпын хоккейн тэмцээний тухай гарах бөгөөд тэр үед огт тааварлагдаагүй АНУ-ын баг түрүүлсэн юм. Энэ гайхамшиг хэрхэн бий болсон. Дасгалжуулагч хариулахдаа "Би БЕСТ тоглогчдыг биш, БЕСТ багийг хайж олсон" гэжээ.

Танай баг БЕСТ мөн үү. Та эргэлзэж байгаа бол БЕСТ ажиллагсад хайхаасаа өмнө БЕСТ багийг бүрдүүлбэл яасийн.

Дуусашгүй ном шинэчлэгдэх нь


Bookeen компани нь анхлан электрон номыг санаачлан Cybook гаргаснаас хойш э-уншигчдын ихэнхийн таалалд нийцсэн бүтээгдэхүүн болжээ. Уг бүтээгдэхүүг гарснаас хойш дэлхийн тэргүүлэх электрон бизнесүүд өөрсдийн э-номуудыг шил даран гаргасан.

Харин мань Booken-ийнхэн Шинэхэн Cybook-ханаа гаргахаар зэхэж байна. Уг Cybook-хан нь 800x600 нягтрал бүхий зургаан инчийн дэлгэцтэй бөгөөд маш хонгон жинд барилдахнээ. Жин нь ердөө л 6.5 унц буюу 180 гр. Шинэ Cybook нь Open eBook, PDF, HTML, RTF болон Mobipocket документийн бүх төрлийн форматууд, MP3 дууны форматыг ажиллуулах чадвар бүхий уг э-ном энэ зуны сүүлээр АНУ болон Европт худалдаанд ойролцоогоор 350 баксаар гарах нээ. Одоогийн байдлаар тус компаниас гаргасан номын цуглуулгын хэмжээ 5,000 хол давсан байна. Хэрвээ та идэвхитэй уншигч, мөн шинийг эрэлхийлэгч бол энэ номыг худалдан авахад гэмгүй бизээ.

Тавтай морил


Таны амрыг айлтгая. Миний энэ блогт саатаж байгаад талархаж байна.


Олон найзуудынхаа, үл таних хүмүүсийн блогуудыг сонирхож, бичих чадвар, шинэ санаа, санал бодлыг нь дэмжиж, бахархаж бас заримыг нь шүүмжлэх байр сууринаас хандаж байлаа. Харин одоо уншигчийн биш бичигчийн байр сууринаас тантай санал бодлоо хуваалцаж, зарим хүсүүст нь шинэ сонин мэдээллүүдийг хүргэх, хүсүүсээс шинэ мэдээлэл, мэдлэг авах зорилгоор энэ блогийг нээж байна.


Харин энэ нь миний өдрийн тэмдэглэл, үйл явдлын хураангуй биш юм. Ихэнхи блогууд тиймэрхүү аястай байдаг юм билээ. Би тэрнээс арай өөрөөр блогоо хөтлөх болно. Таалагдана гэж найдаж байна.