Monday, June 25, 2007
Хамгийн үнэтэй хотууд
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хамгийн үнэтэй хотоор Орос ах нарын маань нийслэл Москва тодорсон байна. Москвагийн амьдралын өртөг Нью-Йоркийнхоос 35 хувиар илүү байдаг байна. Москва хот нь энэ жагсаалтыг 2 дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Английн нийслэл Лондон нь энэ жагсаалтын 2-т байгаа бөгөөд Нью-Йоркийн амьдралын өртөгөөс 26 хувь өндөр.
Өмнөд солонгосын нийслэл Сөул 3 дугаарт, Японы нийслэл Токио 4 дүгээрт жагсаж оршин суугчдынхаа түрийвчэнд халгаатай хотууд болохоо харууллаа.
Mercer Human Resource Consulting компани уг жагсаалтыг 200 орчим үзүүлэлтээр (түрээсийн байр, тээвэр, хоол хүнс гэх мэт) харгалзан тооцжухуй. Жишээ авахад Москвад 2 бедруум люкс байрны түрээс сарын 4000 ЮуЭсДи, олон улсын өдөр тутмын нэг сонин 6.30 ЮуЭсДи, нэг ширхэг хамбүргер 4.80 ЮуЭсДи тус тус байдаг байна.
2007 оны уг жагсаалтанд эхний 10-т Европын Копенгаген, Женев, Цюрих, Осло орсон бол Нью-Йорк хот өмнөх жил 10-т байсан бол энэ жил 15-т жагсжээ. Лос-Анжелес 29-өөс буурч 42-т жагссан. Дэлхийн хамгийн үнэтэй эхний 50 хотод АНУ-ын 2хон хот багтсан нь энэ 2 юм.
Tuesday, June 19, 2007
Та ааваасаа илүү орлоготой байж чадах уу?
2004 онд гучин настангуудын орлого нь 35,010 ЮуЭсДи байгаа нь 1974 оны үеийнхэнтэй харьцуулахад 12 хувиар буурсан байна. Харин өрхийн орлого өссөн гэж гарч байгаа юм. Судалгааны дүнтэй танилцсан ихэнхи хүмүүс итгэлтэй хариулт өгч чадахгүй байгаа боловч эдийн засгийн хурдац буурсан, эмэгтэйчүүдийн ажиллах арми хүч түрэн орж ирж байгаа болон өмнөх үетэй харьцуулахад эрчүүд бага ажиллах болсон гэж дүгнэжээ.

Энэ судалгаа нь бидэнд нэг их ач холбогдолтой бус байгаа боловч та яагаад ийм үр дүн гарсан гэж бодож байна. Эрчүүд бид үнэхээд ажлаас хойш сууж хүүхэд асрагчийн дүрд тоглохоор явж байна уу, эсвэл хэт их мөнгөнд анхаарахаа больсон юм болов уу, эсвэл өнөө үед эмэгтэйчүүдээс бага үнэлэгдэх болсон юм болов уу, эсвэл өнөө үеийн гучин настангууд өмнөх үеийнхтэйгээ харьцуулахад нялх байна уу, эсвэл ... Санал байвал коммент үлдээнэ биз.
Миний бодлоор өнөө үед амжилт олох өмнөх үеийнхэнээс хамаагүй хүнд болсон нь харагдаж байна. Тэгэхээр дүгнэлт нь өмнөх бичлэгийнхтэй адилдуу болоод дууслаа. Ач холбогдол багатай судалгаа байсан бол сорри. Си юу гайз.
Monday, June 18, 2007
Аавуудын баяр өдрийн бодол: Та юуны төлөө ажилладаг вэ?

Харин CareerBuilder.com-ийн явуулсан 2007 оны Аавуудын өдрийн судалгааны үр дүнг уншаад дараах бодол төрсөнийг хуваалцах гэсэн юм. Энэ судалгаанд 1,521 бүтэн цагийн ажилтай аавууд оролцсон байна. Үр дүнгээс харахад:
- 27% нь долоо хоногт 50-аас илүү цагийг ажилдаа зарцуулдаг гэсэн бол 8% орчим нь 60-аас илүү цаг зарцуулдаг
- 38% нь хэрвээ боломж байдаг бол өөрийн хүүхдүүдэд цаг зарцуулахын цалингаа хасуулахад бэлэн
- 25% нь хүүхдүүддээ өдөрт 1-ээс бага цаг зарцуулдаг гэсэн бол 42% нь өдөрт 2-оос бага цаг зарцуулдаг гэсэн байна.
Өндөр хөгжилтэй энэ улсад ийм үр дүн гарсан гэхэд гайхалтай. Манай улсад ямар байдаг бол? Хамгийн хамарсалтай нь аав өөрөө хүсч байгаа боловч боломж байхгүй байгаа явдал. Танд энэ явдал тохиолддог уу. Эсвэл ирээдүйд ийм гунигт судалгааны үр дүн минийхтэй таарч байна гээд суухгүйн тулд өнөөдөр гүрийж ажиллах хэрэгтэй болох нээ.
Гэр бүлтэй арай болоогүй байгаа залуу магадгүй аав та Та өөртөө гарчиг дээрх асуултыг тавиад үзүүрэй. Хариулт нь ихэнхи хүмүүсийнх ижил байгаа байх. Тэр хариултынхаа төлөө урагшаа залуусаа.
Sunday, June 17, 2007
Менежерүүдтэй бодол хуваалцахуй
Надад тэгвэл хариулт нь байна. Маш энгийн. Тэр компани БЕСТ БАГТАЙ байх ёстой. Хамгийн сайн багтай, хамтарч ажилладаг, гар нийлсэн хүмүүсийг цуглуулсан үед та санаа амар багаа удирдах боломж бүрдэх болно. Мэдээж сайн ажиллагсад авах буруу биш л дээ. Тэгэхдээ миний хэлэх гэсэн санаа бол хамгийн түрүүнд багийн уур амьсгал, багийн хамтран ажиллах байдлыг л харах ёстой. Та ч бас багийн нэг хэсэг гэдгээ мартаж болохгүй. Манай эртний сайхан үг байдаг даа. Ганц мод гал болохгүй гээд ...
Та бас Miracle гээд 2004 оны киног үзэхийг санал болгож байна. Уг кинонд 1980 оны Олимпын хоккейн тэмцээний тухай гарах бөгөөд тэр үед огт тааварлагдаагүй АНУ-ын баг түрүүлсэн юм. Энэ гайхамшиг хэрхэн бий болсон. Дасгалжуулагч хариулахдаа "Би БЕСТ тоглогчдыг биш, БЕСТ багийг хайж олсон" гэжээ.
Танай баг БЕСТ мөн үү. Та эргэлзэж байгаа бол БЕСТ ажиллагсад хайхаасаа өмнө БЕСТ багийг бүрдүүлбэл яасийн.
Дуусашгүй ном шинэчлэгдэх нь

Тавтай морил
