Миний бие бусад хүмүүс шиг олон газар орноор явж, олон амьтны мах идэж байгаагүй ч Америкт байхдаа бодогддог байсан нэг зүйлээ та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Бусад оронд ямар байдгийг мэдэхгүй ч энэ бодол маань хэт явцуу санагдвал уучилна биз.Америкийн нэг хоёр хотод очиж үзэн бизенс эрхлэгчдийг ажиглаж байхад үндэстний онцлог, бизнес сэтгэлгээ бас бусад улсаас ялгагдах давуу талуудыг маш тод харуулж өгдөг санагддаг. Тэдгээрээс онцлон хэдийг товч дурдвал:
- Солонгосчууд: Ер нь бизнес сэтгэлгээний түвшин өндөр, бие биенээ дэмжих сэтгэл сайн, хөрөнгө мөнгөний хувьд боломжтой хүмүүс. Ихэнхи жижиглэн худалдааны болон үйлчилгээний бизнесүүдийг тэд л эзэмшиж байна. Валют солилцоо, хэвлэлийн худалдаа, хими цэвэрлэгээ, хүнсний дэлгүүрүүд, орон сууцны бүх төрлийн үйлчилгээ гэх мэт. Тэгэхэд бусад Азийн орнууд, ялангуяа хятадууд хоолны газартайгаа л зууралдаад байх шинжтэй. Амжилттай явбал заавал өргөжүүлж олон салбар цэгүүдээ нээх, түүнчлэн бусад бизнесийн салбар луу орохдоо сайн. Өөрөөр хэлбэл, эрсдэл хийх чадвар өндөр.
- Энэтхэгүүд: Бизнесийн зөвлөгөө, мэдээллийн технологийн зөвлөгөө, засварын үйлчилгээ, томоохон бизнесүүдийн онлайн болон утасны үйлчилгээг ихэнхидээ тэд гүйцэтгэж байна. Ямар нэг асуудал гараад кастомер сервис лүү ярихад угаасаа тэдний аялга нь мэдэгдэхээр байдаг. Хүмүүсээс сонсохнээ тэд голдуу Энэтхэгт гэртээ сууж байгаад энэ ажлаа хийдэг гэсэн. Нэг давуу тал нь бараг унаган англи хэлтэй (аймшигтай аксенттай ярьдаг ч гэсэн), сургалтын системд мэдээллийн технологийн сургалт их шахуу орж өгсөн байдаг болов уу. Дээрх үйлчилгээнд хааяа манай Хойд хөрш ах нар орж ирдэг юм.
- Оросууд: Ихэнхи оросуудын эрхэлж байгаа бизнесүүд (мэдээж хуулийн дагуух, ил бизнес) нь зугаа цэнгээний газар, казино гэх мэт. Угаасаа л амарч цэнгэх дуртай хүмүүс шүү дээ. Мөн программ хангамжийн салбарт олон компаниуд байдаг санагддаг.
Манай Монголчуудын хувьд дээрх бүх салбарт ажиллах чадвартай, боломжтой гэж боддог. Ийм түвшинд хүрэхэд бидэнд юу хэрэгтэй бол? Санхүү юу, бизнес сэтгэлгээ юу, англи хэл үү. Үүнийг сургалтын системийг сайжруулах замаар эвэл бусад туслах ямар арга замуудаар хөгжүүлэх боломжтой вэ? Та бодож байгаагаа коммент хэсэгт.
